МҮАН Миеэгомбын Энхболдыг дэмжиж буй шалтгаанаа тайлбарлав

МҮАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж оролцохоо илэрхийлж хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Харин тус намын дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, түүнийг дэмжих есөн шалтгааныг онцоллоо. Тухайлбал, нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн “Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриа бол өнөөдөр нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйл гэлээ. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний өмч байх ёстой гэсэн зөв шийдвэрийг УИХ гаргасан.

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтой. Эвтэй эетэй нэгдмэл Монголын төлөө “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд төрийн албанд мэргэжилтнээс нь эхлэн Ерөнхий сайд хүртэл ажилласан туршлагатай улстөрч учраас тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадна. Ялангуяа эдийн засаг хямралтай байгаа энэ үед УИХ, Засгийн газартайгаа бодлого нэг байх, ойлголцож хамтарч ажиллах нь чухал. Гар нийлж ажиллаж чадах хүн бол яах аргагүй Миеэгомбын Энхболд. Тиймээс МҮАН-ынхан МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж энэ сонгуульд оролцож байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ