Америк оюутан нас барсны буруутан нь Пхеньяны эрх баригчид гэв

Умард Солонгосын шоронгоос суллагдсанаасаа хойш хэдхэн өдрийн дараа нас барсан америк оюутан Отта Вомбиерын үхэлд Пхеньны эрх баригчид буруутай гэж АНУ-ын засаг захиргаа үзэв.

Ерөнхийлөгч Дональд Трампгэргийнхээ хамт Вомбиерын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. “Ид цэцэглэж яваа насанд нь үр хүүхдээ алдахаас илүү эмгэнэлт явдал эцэг, эхийн хувьд байхгүй” гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ.

Вомбиерт тохиолдсонхувь тавиланнь цаашид ийм эмгэнэлт явдал гарахаас сэргийлэх засаг захиргааны шийдвэр төгс байдлыг улам бататгах болно гэж тэр дурдсан байна.Гэм зэмгүй хүмүүс“хууль дүрэм, хүний хамгийн наад захынэрхийг” хүндэтгэдэггүй дэглэмийн золиос болж байна гэж ерөнхийлөгч мэдэгджээ.“АНУ Умард Солонгосынхаргис хэрцгий дэглэмийг дахин зэмлэн буруушааж байна” гэж Трамп онцлон тэмдэглэсэн байна.

Мөн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон эмгэнэл илэрхийлээд, “Умард Солонгос Отто Вомбиерыг хууль бусаар хорьж байсны бурууг хүлээх ёстой” гэж мэдэгджээ. Тэр “хууль бусаар саатуулагдсан” өөр гурван америк хүнийг суллахыг бас шаардсан байна.

Одоо АНУ-ын гурван иргэн БНАСАУ-д хоригдож байгаа юм. Пхеньяны шинжлэх ухаан, техникийн их сургуульд ажиллаж байсан солонгос гаралтай Ким Хан Соныг төр, улсын эсрэг “дайсагнасан ажиллагаа явуулсан” гэх сэжигээр тавдугаар сарын 6-нд саатуулжээ. Мөн энэ сургуульд ажиллаж байсан АНУ-ын бас нэг иргэн Ким Сан Докийг дөрөвдүгээр сарын сүүлчээр саатуулсан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын шүүх 62 настай номлогч Ким Дон Чхолийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан буруутай хэмээн үзэж, 10 жилхүнд хүчир ажил хийлгэх ял оноосон байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ