Хүнгүй аралд ганцаараа 20 жил сууж байна

Австралийн 73 настай Дэвид Глашин1987 оны санхүүгийн хямралын үед хөрөнгө зоорьгүй шахуу болох хүртлээ бизнест амжилттай сайн ажиллаж байжээ. Тийнхүү мань эр өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, Ногоон арлын эргийн ойролцоох нэгэн жижиг аралд ганцаараа суухаар шийдсэн байна. Тэр энд 20 жил сууж байгааг “Миррор” сонинд мэдээлжээ.
Глашины хэлснээр, шинэ амьдралд дасах арга чаргаа олж ядаж байх зуур бараг 10 жил өнгөрсөн байна. Бизнес нь дампуурсны дараа эхнэр нь удалгүй түүнээс салжээ.Шинээр танилцсан бүсгүй нь хүн амьтангүй ямар нэг аралд хамтдаа очъё гэж түүнд хэлсэн байна. Дэвид зөвшөөрч, харин түүний хайртай бүсгүй нь онгон байгальд амьдрахад бэлэн биш нь удалгүйтодорхой болжээ.Тийнхүү мань эр ганцаараа үлдэж, одоонохой ньтүүндцорын ганц хань болдог байна.
Хуучин саятны модон урцанд цахилгаангэж бараг байхгүй,нарны зай хураагуур хэрэглэдэг байна. Гэсэн ч тэр гадаад ертөнцэй харилцаж, Интернэтэд байнга ордог байна. Телевизийн шоу үзэж, тэр ч байтугай эмэгтэйчүүдтэй танилцдаг гэнэ.
“Амьд харьцаа байхгүй нь аралд миний өнгөрүүлж буй амьдралын гол дутагдалтай тал”гэж тэр ярьдаг байна. Дэвид ногооны газартаа ногоо тарьж, түүгээрээ хооллодог байна.Жилдээ нэг удаа ойрхоныхот орж, бие даан хийж чадахгүй амттан болон бусад бүтээгдэхүүн авдаг гэнэ. Заримдаа жуулчид түүн дээр ирж, “Робинзон Крузод” бэлэг сэлт, жишээ нь архи дарс авчирч өгдөг байна.
Даянч амьдралтай холбоотой зарим асуудал байдаг ч, би диваажинд байгаа, үүнийгээ юугаар ч солихгүй хэмээнавстрали эр ярьдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ