Гитлерийн цээжин баримал, бусад эд зүйл олджээ

Аргентины цагдаагийн ажилтнууд Буэнос-Айрес хотын нэг хувийн байшингийн нэг нууцлаг өрөөнөөснацистуудын нэлээд олон эд зүйлийг олжээ.Хууль сахиулах байгууллагын учрыг мэдэх хүний хэлснийг иш татан “Гардиан” сонинд ингэж бичсэн байна.
Фашистуудын олдсон эд зүйлсийн цуглуулга нь “тус орны түүхэнд хамгийн томхон” ньболж байгааг тэмдэглэжээ. Нийтдээ 70 гаруй зүйл олдсон байна.
Тухайлбал, эдгээрийн дотор Адольф Гитлерийн цээжин баримал, фашистын хас тэмдэг бүхий савтай нүдний шил, хүний толгой хэмждэг байж болох эмнэлгийн тусгай төхөөрөмж ч байжээ.
“Эдгээр ньжинхэнэ эх хувиуд болохыг бидний эхний судалгаа харуулж байна” гэж Аргентины Аюулаас хамгаалах яамны сайд Патриция Бульричийн хэлснийг сонинд иш татсан байна.
Эдгээр эд зүйлАргентинд хэрхэнирж,яагаад хувийн байшингийн нууцлаг өрөөнд нуусныг тодруулахаар одоогийн цагдаагийн байгууллага ажиллаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ