Г.Баасан Д.Доржзодовыг өмгөөлнө гэдгээ мэдэгдлээ


"Монголын чөлөөт ахмадын холбоо"-ны тэргүүн Г.Баасан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Г.Доржзодовтой холбоотой асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа. Миний бие 2017 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийсэн. Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар хэрэг үүсгэх үндэслэл байхгүй. Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар явж байна. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна" гэв.Г.Баасан МУИС-ийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр төгссөн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ