Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

10:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдлыг хангах хүрээнд оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

10:30 цагт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Төрийн ордны А танхимд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан-Уул аймгийн хувьчлагдсан барилгуудын талаарх "но"-той асуудлаар орон нутгийн иргэд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Хөвсгөл нуураа хамгаалъя" ТББ-аас Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төсөл, лиценз олголтын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт MN-Мэдээллийн төвд Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос “Хүү нь ухаарсан аян”-ы талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ