Гачууртаас Яармаг хүртэл завьт эргүүл ажиллаж байна

Улсын хэмжээнд зургадугаар сарын 19-ний байдлаар 28 хүн усанд осолдож амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг үер усны ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүлийг энэ сарын 10-наас эхлэн гаргасан байна.

Эргүүлийн ажил ирэх есдүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр бүлэг аврагчдаас бүрдсэн завьт эргүүл Гачууртаас Яармаг хүртэлх гол дагуу ажиллаж байна.

Мөн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, аялал зугаалгын үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ