АНУ-тай харилцаагаа хэвийн болгох асуудлаар зөвлөлдөхөөс Орос улс татгалзав

Америкийн хориг арга хэмжээг өргөжүүлсний дарааОрос улс харилцааг хэвийн болгох асуудлаар америкийн талтай зөвлөлдөхгүй. Лхагва гарагт Оросын Гадаад хэргийн яамны сайтад нийтлэгдсэн тус яамны орлогч сайд Сергей Рябовын тайлбар өгүүлэлд ингэж дурджээ.
“Орос-америкийн харилцаанд хуримтлагдсанасуудлуудаар хоёр талын зөвлөлдөөнийг ойрын өдрүүдэд үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан юм. Өчигдөр хориг арга хэмжээний талаар шийдвэр гаргасны дараабайдал ийм ээлжит яриа хэлцээ хийхболомж олгохгүй байна” гэж тайлбар өгүүлэлд цохон заажээ.
“Украин дахь Оросын үйлдэлд” холбогдолтой 19 хүн, 19 байгууллагыг нэмж оруулсан хориг арга хэмжээний жагсаалтыг америкийн Сангийн яам зургаадугаар сарын 20-нд зарласан юм.
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэ байдлыг тайлбарлахдаа, “АНУ-д оросыг үзэн ядах санаа бодол хэрээс хэтэрч байна” гэж тэмдэглэжээ.
Харилцааны асуудлаар америкийн талтай хоёр талын зөвлөлдөөн хийх шийдвэрийг цуцлахаар Орос улс шийдвэрлэсэнд харамсаж байгаагаа АНУ-ын төрийн департамент илэрхийлсэн байна. Ройтерс агентлаг лхагва гарагт ингэж мэдээлжээ.
“Орос-америкийн харилцаанд садаа болж байгаа асуудлуудыгхэлэлцэхээс Орос улс татгалзсанд бид харамсаж байна” гэж төрийн департаментын төлөөлөгч Хизер Нойерт мэдэгджээ.
Эдгээр хориг арга хэмжээ нь“огт хоосноос гарч ирээгүй, харин Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Орос улс зөрчсөөр байгаагийн хариуд авсан арга хэмжээ юм” гэж тэр бас мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ