Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүж эхэллээ

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутган шүүх юм.

Энэ талаараа Г.Шийлэгдамба хорихоос илгээсэн захидалдаа" өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан" хэмээн дурьдсан байдаг.

Түүнийг шүүх хурал энэ сарын 12-нд болох байсан ч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулаад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ