АНУ-ын баруун нутагт Фаренгейтийн шаталбараар 118 градус хүрч халж байна

Зургаадугаар сарын дундуур АНУ-д маш их халуун шатав. Калифорни, Аризона, Невада муж улсын хотуудад агаарын температур олон жилийн дээд үзүүлэлтээс давж,ингэж халж байгаагаас болоод нисэх онгоцууд хөөрч чадахгүй байна. Аагим халуунд цөхрөнгөө барсан хүмүүс болон амьтад усан сан, цөөрөм бараадахыг бодож байгаа ч, энэ ньтус болохгүй байгаа ажээ.

Зургаадугаар сарын 20-нд Лас-Вегас хотод агаарын температур Цельсийн 47,2 градуст хүрсэн байна. Цөлийн энэ хотын оршин суугчид 1942 оноос хойш ийм аагим халууныг нийтдээ дөрөв дэх удаагаа үзэжбайгаа нь энэ гэж “Лас-Вегас Сан” сонинд бичжээ.

Аризон мужийн Феникс хотод 48 градус хүрч халсан байна.Тийнхүү зургаадугаар сарын 20 тус хотын түүхэнд хамгийн халуун өдөр болжээ.

Телевизийн “Fox40” сувгийн мэдээлснээр,Калифорнийн Сакраменто хотодхалуунаас болоод гэрэл цахилгаан тасарч, ингэснээрагааржуулагч төхөөргүүд ажиллахгүй байгаа гэнэ.

Ийм ер бусын аагим халуунд хэрхэх вэ? “Ийм халуундусан санд ч ороод, миний буусан буудлынарын хашааны сүүдэрт ч суугааднэмэргүй байна” гэж Лас-Вегаст амарч байгаа Оклахамын жуулчин 42 настай Чед Мартин ярьжээ.

Мөн ингэж халж байгаа Чикаго хотод зайрмаг үнэ төлбөргүй тарааж эхлэснийг “Чигаго трибун” сонинд мэдээлсэн байна.Сүүдэр газарт агаарын температур 27 градусаас дээш гарах ямар ч өдөр үйлчлүүлэгчдийг япон зайрмагаар дайлна гэж эндхийн нарийн боовны “Kizuki Ramen and Izakaya” компанийн эзэд зарлажээ.

“Пресс демократ” сайт ер бусын халуунд хэрхэх тухай зааварчилгаа нийтлээд, далайн эрэг бараадаж, усанд ахиухан цагийг өнгөрүүлэхийг зөвлөсөнбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ