Баянгол дүүрэгт 60 ортой нөхөн сэргээх эмнэлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт ахмад настны нөхөн сэргээхшинэ эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. 60 ортой тус эмнэлгийг нийслэл, дүүргийн4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулаад байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээсахмадуудынхааэрүүл мэндэдихээхэн анхаарч байгаа нь өнөөдөр нээлтээ хийсэн шинэ эмнэлгээс харагдаж байна хэмээн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн дүүргийн ахмадууд ихэд сайшааж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд ахмадуудын дундаж насжилт нэмэгдэж байгаа эерэг дүр зураг ажиглагдах болсон. Иймээс бид ахмадуудынхаа эрүүл мэндэд илүү их анхаарал хандуулахзайлшгүй шаардлага бий болж байна. Үүнтэй холбоотойгоор бид нийслэлийн бүх дүүргийнэмнэлгийн дэргэд ахмадын эмнэлгийг байгуулахаар төлөвлөсөн. Ирэх жилээсажлыг эхлүүлнэ.Баянгол дүүрэгт нээгдэж байгаа ахмадын эмнэлгийн хувьд ахмадуудад зориулсан хоёр дахь эмнэлэг болж байна. Өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт ийм эмнэлэг баригдаж, ашиглалтад орсон байгаа “ гэв.
Үүнээс гадна энэ жилБаянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт мэс заслын тасаг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тоног төхөөрөмжийг худалдан авах ажил хийгдэж байгаа юм байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт ерөнхий мэс заслын болон гэмтлийн мэс заслын тасаг ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад орох аж. Ингэснээр дүүргийн ахмадууд гурав дахь шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй болох гэнэ.
Дашрамд, ахмадын нөхөн сэргээх тус эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтад оруулахаар тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ