Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцны шав тавилаа

Гэрхорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээндСүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 1000 айлын “Ногоон нуур” орон сууцны хотхоны шавыг тавилаа.

Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарторон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл,аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм.
БНХАУ-ынбуцалтгүй тусламж болох 600 сая доллараар энэ барилгын ажлыг санхүүжүүлэх аж.
Уг хотхонд21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм байна.

“Бүтээн байгуулалтын энэ ажлыг ирэх жилийн наймдугаар сард хүлээлгэж өгнө. Барилгын ажлыг Монголынбарилгын компаниуд, барилгачид хийж гүйцэтгэнэ” гэж энэ үеэр уг төслийг санаачилсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. 1008 айлын орон сууцанд захиалга өгч, байр авах хүсэлтэй иргэдийн мөн үеэр бүртгэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ