ЦЕГ: Хууль бус жагсаал, цуглаанд оролцохоос сэргийлээрэй

Дөрөв хоногийн дараа бид Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгоно. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас сонгогчдыг сонгуульдаа соёлтой оролцохыг уриаллаа.
Уриалгад, "Монгол улс төрийн тэргүүнээ сонгох 7 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Иргэн та бүхэн сонгуулийн үеэр бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байна. Та Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч сонгуулийн сурталчилгаа нэрээр бусдыг илтэд гүтгэн доромжлох нь хуулиар хориотой. Иймд та сонгох эрхээ эдлэхдээ бусдын хуулиар хамгаалуулсан эрхэд хүндэтгэлтэй хандана уу" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ