1941 оны зургаадугаар сарын 22-ны хэрэг явдал

1941 оны зургаадугаар сарын 22-нд германы цэрэг ЗСБНХУ-д халдан довтолсон билээ. Герман үл довтлох тухай гэрээ байгуулсан оронд ийнхүү халдсан юм. Ийм явдал түүхэнд огт гарчбайгаагүй юм. Зөвлөлтийн засгийн газар Германы эсрэг чиглэсэн гадаад бодлого баримтлаж байна гэж ЗСБНХУ-д сууж байсан Германы элчин сайд Вернер фон дер Шуленбург мэдэгдсэний хариуд гадаад хэргийн ардын комиссар Вячеслав Молотов: “Бид ингэх ямар ч аян шалтаг гаргаагүй юм” гэж хэлж байжээ.Герман ЗСБНХУ-ын эсрэг дайн эхлэснийг Шуленбург өглөөний таван цагт Молотовт албан ёсоор мэдэгдээд, “Зөвлөлтийн большевик засгийн газар оршин тогтнохынхоо төлөө тэмцэж байгаа национал-социалист Германы ар нуруу руу цохилт өгөхөд бэлэн байна. Германы засгийн газар зүүн хил дэх ноцтой аюул заналд тоомжиргүй хандаж чадахгүй. Тиймээс фюрер байгаа бүхий л арга хэрэгслээр энэ аюул заналыг зайлуулах тушаал өглөө” гэсэн ноот бичгийг сонсгожээ.
Үдийн 12 цагт Молотов радиогоор ЗСБНХУ-ын иргэдэд албан ёсоор хандан үг хэлэхдээ, Герман халдан довтлож, Эх орны дайн эхлэсэн тухай мэдээлсэн байна. Түүний хэлсэн энэ үгийг нэвтрүүлэгч Юрий Левитан дахин давтан уншсан бөгөөд сүүлд нь тэрээр дайны туршид Зөвлөлтийн мэдээллийн товчооны фронтын мэдээг нэвтрүүлж байсан билээ.
Иосиф Сталин 12 өдрийн дараа буюу долоодугаар сарын 3-нд эх орон нэгтнүүддээ хандаж үг хэлсэн юм. Олон хүний дурсан ярьж байснаар, дайны эхний өдрүүдэд тэр учраа олохоо больж, хэрхэн ажиллахаа ч мэдэхгүй байжээ. Зургаадугаар сарын 22-ны үүрээр Кремльд эхлэсэн Улс төрийн товчооны гишүүдийн зөвлөгөөн дээр Сталин үг хэлэхдээ, германы цэргүүд халдан довтлож, дайн эхлэснийг няцаагаад, энэ нь Германы өдөөн хатгалга төдий зүйл юм гэж үзэж байжээ. Батлан хамгаалахын ардын комиссар Семён Тимошенко болон Георгий Жуков нар дайн эхлэснийг түүнд итгүүлэх гэж яджээ.
“Би удирдлагаас татгалзаж байна”, явлаа гэж Сталин хэлээд, машиндаа сууж, ойрхоны зуслан руугаа явсан” гэж дайн эхлэсэн тухай мэдээг Сталин хэрхэн хүлээж авсан тухай Бериягийн хэлснийг сүүлд нь Никита Хрушев ярьсан байдаг.
1941 оны зургаадугаар сарын 22-нд бөмбөгдлөгөд өртсөн хотууд:

Дайн эхлэснийг ЗСБНХУ-ын иргэдэд зарлах үед германы нисэх хүчин Украин, Белорусын баруун хил болон Балти орчмын нутгийг бөмбөгдөж байжээ. Брестийн цайзын хамгаалалт өглөөний дөрвөн цагаас эхлэсэн бөгөөд уг цайзыг эзлэн авахад германы командлалд найман цагшаардагдсан юм. Гэвч цайзын төлөө зургаадугаар сарын 29 хүртэл тулалдаж, харин зөвлөлтийн цэргийн албан хаагчдын эсэргүүцэл1941 оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ