Долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн этгээдүүдэд 15-23 жилийн ял оноов


Хэргийг сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт 7 настай хүү амиа хорлосон гэсэн дуудлага Цагдаагийн газарт иржээ. Дуудлагын мөрөөр шалгахад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоож, уг хэрэгт Б.Барсболдыг холбогдолтой гэж үзэн саатуулсан байдаг. Хэрэг үйлдэх үедээ Б.Барсболд хулгайн хэргээр шалгагдаж байжээ. Яллагдагч З.Сэлэнгэ шүүхээс ял оноох хүртэл хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй аж. Талийгаач хүүгийн эцэг залуу бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, улмаар гэр бүлээ цуцлуулан хүүгээ орхиж чадахгүй гэснээр бүсгүй хамаатны дүүдээ захиалга өгч, хүүгийн амийг хөнөөлгөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ