Пакистанд террорын ажиллагаа болж, 37 хүн амь үрэгдээд байна

Пакистанд террорын ажиллагаа үйлдсэнээр 37 хүн амь үрэгдэж, 150 гаруй хүн бэртэжшархадсаныг телевизийн “Россия 24” сувгаар мэдээлжээ. Зургаадугаар сарын 23-ны баасан гарагтПарачинар хотын зах дээрхоёр удаа дэлбэрэлт болсон байна.Тэр үед энд оршин суугчид Рамаданы баяр дуусч байгаад бэлтгэн, онцгой хөл хөдөлгөөнихтэй байжээ.Хоёр бөмбөгхэдхэн минутын зайтай дэлбэрч,эхний дэлбэрэлтэд өртөгсөдөдтуслахаар очсон хүмүүс хоёр дэлбэрэлтэд амиа алдсан байна.

Пакистаны Кветта хотын цагдаагийн байгууллагын тэргүүний ажлын байрны дэргэд бас нэг дэлбэрэлт болж, 13 хүн амь насаа алджээ.Түүнчилэнөмнөд нутгийнКарачи хотод үл таних этгээдүүд халдлага үйлдсэнээрбас дөрвөн амь үрэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ