“Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа. Тус дүүрэгтид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Харин тус замыгхатуу хучилттай болгохын тулд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаД.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нарболон Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажилласан байна.Энэхүү хатуу хучилттай 3.5 км замБаруунсалааны “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас шинээр барьсан далан хүртэлх талбайг хамрахюм.Замынгүйцэтгэгчээр нь “Төгсзам” ХХК, “Саруул харгуй” ХХК, Зам тээврийн хөгжлийн төвийнхөн ажиллажээ. Энэхүү зам ашиглалтад орсноор“Мон лаа-гийн айл өрхүүдэд ихээхэн чухал гэдгийг Сонгинохайрхандүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн энэ үеэр онцлон хэлж байв.
Энэ жилийн хувьд Улаанбаатар хотоднийт 3500 метр урттай гүүр, 60 гаруй км замын ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс тодруулахад, “Өнөөдөр зөвхөн Сонгиохайрхан дүүрэг гэлтгүй бүх дүүргүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүнээс гүүрэн байгууламжийн ажил гэвэлСонгино, Яармагийн гүүр, Замын цагдаагийн урд талын давхар гүүр, Баянзүрх дүүргийн гүүрийн ажлууд эхэлсэн.Авто замын хувьд Баянзүрхээс Налайх хүртэл 20.9 км замын ажлыг эхлүүлээдбайгаа.Сонгинохайрхан дүүргийнхувьд3, 4 дүгээр хорооллын эцсээс шуудТолгойт хүртэлх 2.8 км замын ажил эхэлсэн. Энэхүү замашиглалтад орсноорнэгдүгээр хорооллын арын замын ачааллаас хуваалцах боломжтой болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллындундах замыг хатуу хучилттай болгохоор бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээндавто замын зургийгхийж байгаа бөгөөдСонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Үүний 60 хувь ньавто замын төсөл зурганд хамрагдсан.Ирэх жилээс төсөл зураг нь гарсан авто замуудыг шинээр тавина. Цаашдаа нийслэл хотыг дэд бүтэцжүүлэх бодлого баримталж ажиллана. Үүнд,алслагдсан гэр хороолллын бүсэд инженерийн шугам хүрэлцэхгүй байгаа газруудыгхэсэгчилсэн инженерийн байгууламжтай болгож гэр хорооллыг төвлөрсөн дулааны шугамтай болгох юм” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ