Танай хаяг дээр танихгүй хүн бүртгэлтэй байвал хэсгийн хороондоо хандаарай

Маргааш сонголтоо идэвхтэй хийхийг уриалсан урилгыг Сонгуулийн ерөнхий хорооноос танай гэрт хүргүүлсэн уу.
Ингэхдээ танай гэрийн хаяг дээр бүртгэлтэй “шинэ гишүүд” гэнэт нэмэгдсэн юм биш биз. Энэ мэт нэг хаяг дээр хууль бусаар олон хүн бүртгэсэн тохиолдол хаа сайгүй гарсаар байна.
Энэ тохиолдолд иргэд хэрхэх ёстой вэ. Яагаад ийм явдал тохиолдож буй талаар бид Сонгуулийн ерөнхий хорооноос тодрууллаа.
“Энэ нь бүртгэлийн газрын бүртгэл муутай холбоотой. Манайхаас Сонгуулийн ерөнхий хороо гэсэн хаягтай урилга гаргасан. Ийм урилга гаргадаг учир нь сонгогчдыг саналаа идэвхтэй өгөхийг уриалж буй хэрэг. Харин тарааж буй байгууллага нь хороо болоод бүртгэлийн газар. Бүртгэлийн газар өөрсдийн мэдээлэл бүртгэл дээр үндэслэж тарааж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо бол иргэдийн хаяг дээр хэчнээн хүн байгааг мэдэхгүй. Жагсаалтаа буруу гаргаж байна гэдэг бүртгэлийн газрын үйл ажиллагаатай холбоотой” гэв.
Хэрэв иргэдэд ийм тохиолдол гарвал өөрсдийн харьяа хороо, хэсгийн санал авах байранд очиж учир шалтгааныг тодруулж, хасалтаа хийлгэх ёстой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ