Маргааш ажиллах байгууллагуудад ажилчдадаа санал өгөх чөлөө олгохыг сануулав

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр сонгуулийн бэлтгэл ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 941.536 сонгогч саналаа өгөхөөр бүтгэгджээ. Үүнд, Сонгинохайрхан дүүрэгт 207.620, Баянзүрх дүүрэгт 225.206, Баянгол дүүрэгт 144.43, Сүхбаатар дүүрэгт 96.148, Хан-Уул дүүрэгт 110.883, Чингэлтэй дүүрэгт110.643, Багануур дүүрэгт-19.593, Багахангай дүүрэгт-2799, Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус байгаа аж.
Өнөөдөр усл орон даяар зөөврийн хайрцгаар санал авч буй. Нийслэлийн сонгогчдоос 5349 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байна. Мөн зарим онцгой газруудад зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийнхорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд оржээ. Мал эмнэлгийн байгууллагуудтай нийслэлийн Сонгуулийн хорооноос ярилцаж байгаад тухайн иргэдээс зөөврийн саналын хайрцгаар саналыг нь авах ажиллагааг зохион байгуулахаар болоод байгаа аж.
Нийслэлийн сонгуулийн хорооноос Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу маргааш бүх нийтээрээ амрах бөгөөд ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг мэдээллийн үеэр сануулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ