ЦАГ АГААР: Өнөөдөр 14:00 цагаас эхлэн 33 хэм хүрч хална

Өнөөдөр Ус цаг уур орчин, шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн мэдээгээр Улаанбаатар хотод өдөртөө 33 хэмд хүрч халах бол шөнөдөө 18 хэм дулаан байна. Салхины хурд өдөртөө 8 м.сек болж, бага зэрэг үүлших боловч бүгчим өдөр байх аж.
Энэ өдөр нийслэл хотод:
07:00 цагт -20 хэм дулаан
08:00 цагт -23 хэм дулаан
09:00 цагт – 26 хэм дулаан
10:00 цагт – 28 хэм дулаан
11:00 цагт – 30 хэм дулаан
12:00 цагт – 32 хэм дулаан
13:00 цагт – 32 хэм дулаан
14:00 цагт – 33 хэм хүрч өдрийн оргил халуун болно
15:00 цагт - 33 хэм хүрч өдрийн оргил халуун болно
16:00 цагт - 33 хэм хүрч өдрийн оргил халуун болно
17:00 цагт - 33 хэм хүрч өдрийн оргил халуун болно
18:00 цагт – 32 хэм дулаан
19:00 цагт – 31 хэм дулаан
20:00 цагт – 29 хэм дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм,Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 32-37 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 34-36 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ