Р.Содхүү: Сонгогчдын нэрсийн жагсаалтад ямар ч будлиан байхгүй

Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга 360 гаруй мянган сонгогчийн овог, нэр, хvйс адилхан байна гэсэн мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бvртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү “Өчигдөр Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга сонгуулийн сурталчилгаа дууссан байхад 360 гаруй мянган сонгогчийн овог, нэр, хvйс адилхан байна гэсэн учир битүүлэг, байж боломгүй мэдэгдлийг хийсэн байна. Тиймээс бид үүнд үнэн мөнөөр нь Үүний учрыг тайлах маш амархан” хэмээн хэвлэлийн хурлаа эхэллээ. Тэрбээр 360 гаруй мянган сонгогчийн овог, нэр, хvйс адилхан байна гэх мэдээллийг үгүйсгэлээ. Нийслэлийн хэмжээнд 2-72 хүртэл давтагддаг 106 842 нэр байна. Тухайлбал, Ганбаатарын Ганчимэг 66 Ганболдын Уянга 61 гэсэн давтагдсан нэр байгаа юм. Энэ хүмүүс нэр нь давтагдсан хэрнээ регистрийн дугаарууд нь өөр байдаг. Ингэж ард түмнээ басаж, нэг хүний нэр дээр олон хүн өгөх юм шиг буруу ойлголт өгч байгаад харамсаж байна хэмээн ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү мэдэгдлээ.

Гурван сарын хугацаанд бид иргэдэд өөрсдийн хувийн мэдээллийг баталгаажуулж, бидэнд хандах боломж олгосон. Гэтэл иргэд өөрсдийн иргэнийхээ үүргийг биелүүлээгүй атлаа өнөөдөр ийм асуудал тавьж байгаа нь цаанаа гэмт хэргийн шинжтэй ч асуудал байж болзошгүй гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ