Нэр дэвшигч С.Ганбаатар 12.30 цагт саналаа өгнө

Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж, бид тав дахь Төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар үргэлжилж байгаа.
Тэгвэл хаана саналаа өгөх нь тодорхойгүй байсан МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарөнөөдөр 12.30 цагт Бөхийн өргөөний хажууд байрлах 84 дүгээр сургууль дээр саналаа өгөхөөр болжээ.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын тухайд 11.30 цагт 48 дугаар сургууль дээр очиж, саналаа өгнө. Харин МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 09.20 цагт 23 дугаар сургууль дээр очиж саналаа өгөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ