Гадаад дахь монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно


Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм.
Өнөөдөр хилийн чинадад саналаа өгсөн иргэдийн саналыг автомат системээр уншуулж, тоолох үйл ажиллагааг зохион байгуулна. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ