Улсын хэмжээнд ирц 21.3 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирц 12:00 цагийн байдлаар хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл өглөө. Тус хорооны дарга Ч.Содномцэрэн “Санал авах ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 19.6, улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Өмнөх сонгуулийн ирцийн мэдээг 10:00 цагт авч байсан тиймээс харьцуулахад төвэгтэй. Гэхдээ өмнөх сонгуультай харьцуулахад удаан байна. 2013 оны сонгуулийн ирц цагт найморчим хувь байсан бол одоо цагт дөрөв гаруй хувьтай байна. Сонгогчдын идэвх тааруу байна шүү. Одоогийн байдлаар автоматжуулсан систем хэвийн ажиллаж байна. Саналаа өгсөн иргэддээ талархлаа илэрхийлье. Мөн саналаа өгч амжаагүй байгаа иргэддээ хуульд заасан хугацаанд саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.
Архангай аймаг 16,5 хувь
Баян-Өлгий аймаг 8,7 хувь
Баянхонгор аймаг 29,1 хувь
Булган аймаг 22,6 хувь
Говь-Алтай аймаг 26 хувь
Говьсүмбэр аймаг 25,4 хувь
Дорноговь аймаг 24,4 хувь
Дорнод аймаг 20,5 хувь
Дундговь аймаг 22 хувь
Завхан аймаг 25 хувь
Өмнөговь аймаг 27,9 хувь
Сүхбаатар аймаг 30,4 хувь
Сэлэнгэ аймаг 24,5 хувь
Төв аймаг 23,6 хувь
Увс аймаг 22,5 хувь
Ховд аймаг 22,3хувийн ирцтэй байна.
Аймгийн дүнгээр сонгогчдын ирц 22.7%
Нийслэлд
Сүхбаатар 20.6%
Чингэлтэй 19.5%
Баяннол 19.2%
Сонгинохайрхан 20.8%
Баянзүрх 18.4%
Хан-Уул 17.6%
Багахангай 28.9%
Налайх 18.8
Багануур дүүрэг 19,7 хувь
Нийслэлийн дүнгээр сонгогчдын ирц 19.6 хувьтай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ