С.Ганбаатар саналаа өглөө

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар 84 дүгээр сургууль дээр эхнэрийн хамт саналаа өглөө. Тэрээр саналаа өгснийхөө дараа "Энэхүү сонгууль бол эрх баригчид,төрийн дээр сандайлсан намуудыг, монголын улс төрчдийг харуицлагатай байлгадаг үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд өнөөдөр сахилга бат, хариуцлага хамгаас чухал байгаа. Ерөнхийлөгч өөрөөсөө эхлээд сахилга батыг чанад сахин хэрэгжүүлснээр ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Би ард түмэнтэйгээ хийсэн гэрээгээ зуун хувь хэрэгжүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол үргэлж хүчирхэгжин мандана” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ