Э.Бат-Үүл: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдвал фронт байгуулж тэмцэнэ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрээр “Сүүлийн үед иргэдийн саналыг худалдаж авах, санал тоолохдоо луйвардах зэрэг асуудал их гардаг болсон. Бидний мэдэлд байгаа засгийн эрхийг яагаад ингэж луйвардаад байна вэ. Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооллоор явлаа. Сонгуулийн хуулийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаанууд цөөнгүй сонсогдож байна. Ер нь санал худалдаж авах хар зах ажиллаж байна. Уг нь төрийн албан хаагчид Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай. Гэтэл төрийн албан хаагчид сонгуулийн луйварыг хийж байгаа тухай мэдээлэл байна. Тэр хүмүүст хэлэхэд, энэ бол маш хатуу ялтай гэмт хэрэг. Засгийн эрхийг хууль бусаар авбал тэмцэнэ. Ер нь цаашдаа шударга сонгууль зохион байгуулах, Үндсэн хуулиа хамгаалахад шударга эрүүл саруул бүх хүчнийг фронт болон нэгдэхийг уриалж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ