Д.Амарбаясгалан: АН танин мэдэхүйн зүйлээр шоудаж эрх баригч намыг харлуулж байгаад харамсч байна

МАН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хийв.

Тэрбээр "СЕХ-г манай намтай холбоотой хэмээн мэдээлэл тарааж байгаад харамсч байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн бол АН-ыг Засгийг эрхийг барьж байх үед томилогдсон.Мөн Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар АН-ын мэдээлэл хийж байна. Ингэхдээ нэг хаяган дээр олон хүн байна, ижил овог нэртэй хүмүүс байна, нэг хүнд хоёр иргэний үнэмлэх байна гэхчлэн мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан албаны байгууллагаас тодруулахад АН-ын нэр бүхий хүмүүсийн яриад байгаа мэдээлэл огт худлаа гэж байна. Ийнхүү олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл цацаж байгаа нь сонгуулийг будлиантуулах зорилготой байна гэж үзэж байна.

Түүнчлэн иргэд сонгогчдын саналыг нууц байлгах үүднээс саналын хуудсыг хавтастай байлгах чиглэлийг СЕХ-ноос хэсгийн хорооддоо өгсөн байгаа юм. Тэгэхдээ хавтасыг нь саналын хуудастай ижилхэн хэмжээтэй байлгаагүй нь санал тоолох машин руу хавтастайгаа хамт орж машинаа гацаачих эрсдэлтэй учраас СЕХ-ноос гурван нэр дэвшигчийн нэр зургийг хаасан хавтас хийсэн байгаа юм. Үүнийг нь АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл мушгин гуйвуулж худал ташаа мэдээлэл тараан гүтгэж байна. Энэ нь сонгуулийн ажиллагаанд саад учруулах үйлдэл юм.

Мөн санал өгсөн иргэдийн хуруунд тэмдэглэгээ хийж байгаа. Энэхүү саналыг АН-ынхны зүгээсСЕХ-нд гаргасан. СЕХ хүсэлтийг хүлээн авч санал өгсөн иргэдийн хуруунд тэмдэглэгээ хийж байна. СЕХ сонгуулийг будлиантуулахгүй гэсэн үүднээс сөрөг хүчний тавьсан саналыг биелүүлж байна. Гэтэл АН-ынхны зүгээс санал өгсний дараа хуруунд тавьсан тэмдэглэгээ арилж байна гэх мэссэжийг тарааж байна. Энэ бол худлаа мэдээлэл. Гараа гурван угаасан ч арилахгүй байна. Тиймээс ингэж худал ташаа мэдээлэл тарааж болохгүй. АН-ынхан олон удаагийн сонгуульд орж байсан туршлагатай. Тийм байж танин мэдэхүйн зүйлээр шоудаж эрх баригч намыг харлуулж байгаа нь харамсалтай байна" гэлээ.

Сонгуулийн сурталчилгаанд манай нам нэг аймагт 60 сая төгрөг зарцуулсан. Тэгэхээр АН-ынхан гуравхан аймагт 1 тэрбум 80 сая төгрөг зарцуулсан гэхээр 21 аймагт 9 дүүрэгт нийт 17, 18 тэрбум төгрөг зарцуулсан байх гэсэн тооцоо гарч байгаа юм. Энэ нь хуулинд заасан нэр дэвшигч 3.8 тэрбум, улстөрийн нам 6.7 тэрбум төгрөг зарах эрхтэй гэсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөл байдал бүрдсэн байна.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намын зүгээс цэргүүд саналаа өгч байгаа зургийг тавьж байсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэрэг хүчнийхний саналыг хүчээр авч байна хэмээн манай намын ажилтан фэйсбүүктэй оруулж байсан. Гэтэл УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр энэ зургийг олон нийтэд гаргаж, МАН-ынхан цэргүүдийн саналыг хүчээр авч байна гэж худал ташаа мэдээлэл түгээж байна" гэв.

Үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өгөв. Тэрбээр "Сүүлийн үед нэр бүхий УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, нэр дэвшигч Х.Баттулгын менежер, хэвлэлийг хариуцаж байгаа эрхмүүд худал ташаа мэдээлэл цацаж, иргэдийг үймээн самуунд уруу татаж мэдээлэл цацсан. Хамгийн наад зах нь, Булган аймгийн АН-ынхан хоорондоо зодолдож цагдаагийн байгууллага шалгаж байна. Зодолдсон шалтгаан нь мөнгө төгрөгтэй холбоотой гэсэн. Тэднийг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодон Булган аймгийн цагдаагийн байгууллага шалгагдаж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ