С.Эрдэнэ: Сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж байна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр “Өнөөдөр монгол түмэн тав дахь Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Энэ хэсгийн хороон дээр саналын ирц 30 орчим хувьтай байна.Сонгогчдын ирц сайн байна. АН-ын сонгуулийн ухуулагч, ажилтны хоол, унаа, харилцаа холбооны зардлыг замд нь саатуулах, тэрийгээ хууль бусаар улстөржсөн мэдэгдэл хийж, тайлбарлах үйл явц нэлээд гарлаа. Монголын улс төрийн түүхэнд байхгүй сонин үйл явдал болж байна. Нэг нам нь нөгөө намынхаа санхүүжилтийг эрх мэдлээ ашиглаж, цагдаагийн байгууллагаар шууд дээрэм хийлгэлээ. Баруун таван аймагт ажиллаж байгаа АН-ын 8000 гаруй ухуулагч, ажиглагчдын хоол унааны мөнгийг замд нь саатуулсан нь цагдаагийн байгууллага эрх үүргээ мэддэггүй юм уу, ингэтлээ улстөржсөн юм уу. Эрх баригчид төрийн байгууллагыг увайгүй ашиглаж байна. Бид аль болох хүлээцтэй, асуудалд ойлголцох байдлаар сонгуулийн үйл явцад хүндэтгэлтэй хандаж байгаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ