Сонгуулийн ирц улсын хэмжээнд 47,57 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий хорооноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 16.00 цагийн байдлаар нэгтгэн танилцууллаа.

Үдээс өмнөх 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 21.3 хувийн ирцтэй байсан юм. Харин одоо 18.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 45.57 хувийн ирцтэй байна.

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад хангалтгүй байгааг СЕХ-ныхон хэллээ. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 17.00 цагийн ирцийн мэдээгээр сонгуулийн ирц 50 хувь гарчихсан байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ