Ардчилсан намаас мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Санал хураалтын урьдчилсан дүнгээр Х.Баттулга тэргүүлж байна. Одоогийн байдлаар 508823 хүний санал аваад байна. Мэдээллийн эхэнд намын дарга С.Эрдэнэ АН-ыг дэмжиж саналаа өгсөн гадаад, дотоодын нийт иргэддээ талархал илэрхийлсэн. Харин нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” уриагаар намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гээд дараагийн шатны санал хураалтын товыг Сонгуулийн Ерөнхий хорооноос зарлах байх. Тиймээс Монгол ялна гэдэг уриагаа дахиад хэлье” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ