Оросын иргэд Путинийг гарамгай түүхэн хүн гэж үзжээ

Оросын иргэдийн үзэж байгаагаар, хамгийн нөлөө бүхий түүхэн хувь хүнийг сонгохыг “Левада-төв”-ийн социологчид тэдэнд санал болгожээ.Энэ жагсаалтыг эхэнд зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин орж, санал асуулгад оролцогчдын 38 хувь нь түүнийг түүхэн дэх хамгийн гарамгай хүн гэж үзэж байна. “Известия” сонины даваа гарагийн дугаарт ингэж бичжээ.
Судалгаанаас үзвэл, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, яруу найрагч Александр Пушкин нар хоёрдугаар байрыг хувааж эхлэсэн байна.Санал асуулгад хамрагдагсдын 34 хувь нь ингэж хариулжээ. Ингэхдээсанал асуулга анх явуулсан 1989 оноос Пушкин уг жагсаалтад орж, харин Путин эхний гуравт анх удаа орж байгааг сонинд дурдсан байна.
Гуравт зөвлөлтийн удирдагч Владимир Ленин орж,судалгаанд хамрагдагсдын 32 хувь нь түүнийг хамгийн нөлөө бүхий түүхэн хүн гэж үзжээ. Ингэхдээ түүний нэр хүнд аажимаар буурч байгааг социологчид тэмдэглэж байна.
“Левад-төв”-ийн жагсаалтад нийтдээ 20хүн бичигджээ. Түүнд тухайлбал,эзэн хаан нэгдүгээр Петр, сансрын нисэгч Юрий Гагарин, жанжин Георгий Жуков, Михаил Кутузов, яруу найрагч Сергей Есенин, түүнчилэн эрдэмтэн Исаак Ньютон, Альберт Эйнштейн нар орсон байна.
Санал асуулгыг дөрөвдүгээр сарын 7-ноос 10-нд явуулж, түүнд Оросын 48 бүс нутгийн 137 суурингийн 1,6 мянган хүн оролцжээ.
Тавдугаар сард Бүх Оросын олон нийтийн санаа бодол судлах төвөөснийтлүүлсэн санал асуулгын дүнгээр төрийн тэргүүний албан тушаалд Путиний явуулж буй үйл ажиллагааг тус орны оршин суугчдын 82,1 хувь нь нааштай үнэлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ