Ким Чен Уныг устгахаар төлөвлөж байжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Кын Хөболон түүний засаг захиргаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгахаар төлөвлөж байжээ.Японы “Асахи” сонины нийтлэлийг иш татан ТАСС агентлаг даваа гарагт ингэж мэдээлсэн байна.
Зам-тээврийн осолд оруулах юмуу галт тэргийг сүйрүүлэх зэрэг золгүй явдал нь түүнийг устгах нэг арга хэмээн үзэж байжээ. Үүнээс гадна, Умард Солонгосттөрийн эргэлт хийхийг дэмжих хувилбар боловсруулж байсан байна.
Сонинд бичсэнээр, Пак Кын ХэБНАСАУ-ын дэглэмийг солихыг дэмжсэн баримт бичигт2015 оны сүүлчээр гарын үсэг зуржээ.Энэ баримт бичгийн дагуу,Ким Чен Уны амь насыг бүрэлгэх ажиллагааг үндэсний тагнуулын алба боловсруулахёстой байжээ. Өмнөд Солонгосын одоогийн удирдлага ийм хувилбарыг хэлэлцээгүй байна.
Пак Кын Хө гуравдугаар сарын 10-нд засгийн эрхнээс бүрэн бууж, түр саатуулагдсан билээ. Түүний найз бүсгүй,мэрэгч Чхве Сун Силь гэгчтэй холбоотой авилгын дуулиант явдал ингэх шалтгаан болсон юм.Улсын зүгээс Самсунгийн удирдлагын бизнесийг дэмжсэний хариуд Чхве Сун Солийг хахууль авахад хуучин төрийн тэргүүн хамсан оролцсон гэдэгт мөрдөн байцаагчид итгэлтэй байгаа ажээ.Энэ хэрэгт 77,4 тэрбум вон (65,5 сая ам. доллар) яригдаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ