“Насны хишиг”-ийн материалыг 30-ныг хүртэл хүлээн авна


Харин энэ удаагийн насны хишгийг авахыг хүссэн иргэдийн материалыг зургаадугаар сарын 30-ны дотор хүлээн авахаар болжээ. Ингэхдээ өмнө нь бүртгүүлж мөнгө авч байсан иргэд ахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй аж.
Харин анх удаа хамрагдах иргэд заасан хугацаанд багтан материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөж олгохгүй бөгөөд, дараа жилийн олголт хүртэл өнжих” тухай Нийслэлийн нийгмийн халамжийн газрын ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбилэг хэллээ. “Насны хишиг”-ийголгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөх юм. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очиж бүртгүүлэх юм байна.
Насны хишгийг олгох тогтоолын дагуу:65-69 настай иргэд50 мянга
70-79 настай иргэд80 мянга
80-89 настай иргэд 150 мянга
90 ба түүнээс дээш настай иргэд 250 мянган төгрөгийн хишиг авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ