МАХН: СЕХ-нд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүнг СЕХ-ноос танилцуулсан. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 30,32 хувь, Х.Баттулга 38,11 хувь, МАХН С.Ганбаатар 30.19 хувийн санал авч, нийт сонгуулийн ирц 68.27 хувьтай өндөрлөлөө. Хэдийгээр сонгуулийн ирц хүрсэн ч нэг нэр дэвшигчийн санал 50-аас дээш хувьд хүрээгүй тул дахин санал хураалтыг олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд явуулахаар болсон юм.
Дахин санал хураалт долдугаар сарын 09-нд болно. Гэвч сонгуулийг нэгдсэн дүнг МАХН-ынхан эсэргүүцээд байна. Тэд энэ талаарнамын төв байран дээрээ 15.00 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар 14.30 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ