Баянзүрх дүүрэг жишиг гудамжтай боллоо

Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм.

Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамжтай болжээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг байгуулагдан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран гэр хороолол дундах замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ