СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадад тарвасаар дамжин халдварт өвчин тархаж байна


Өнөөдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар ямар ч мэдээлэл өгч чадахгүй байгаа аж. Мөн Далянь хотод 3167 хүн уг халдвараар өвчилж, нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд учрыг нь тайлбарлаж чадахгүй байгаа юм байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдгаас 10-д нь дээрх явдал тохиолджээ. Өнөөдрийн байдлаар, Нинбо боомтын тарвасны экспортыг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Тарвасны хамгийн зохистой дундаж жин дөрвөн кг орчим байх ёстой, түүнээс том буюу 8-10 кг хэт том тарвас эрүүл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ