Ц.Элбэгдорж: Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт долоодугаар сарын 9-нд зохион байгуулагдахаар болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн сонгуулийн талаар"Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая. Төрийн ажил цалгардахгүй, хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя" хэмээн өөрийн албан ёсны твиттер хуудастаа бичжээ.

Яг энэ үед иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ес дэх удаагаа Үндэсний Их Баяр наадмыг нээх завшаан тохиолоо гэцгээж байгаа юм.

Үнэхээр ч дахин санал хураалт долоодугаар сарын 9-нд болвол шинээр сонгогдох Ерөнхийлөгч баяр наадмын өмнө тангаргаа өргөж амжихгүй байх өндөр магадлалтай билээ.

FollowЦахиагийн ЭЛБЭГДОРЖ @elbegdorj

Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо.Иргэддээ талархая.Төрийн ажил цалгардахгүй,хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя.

9:46 AM - 27 Jun 2017 Twitter Ads info and privacy

СЭТГЭГДЭЛ БИЧИХ