АТГ: Хоёр хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Мөн эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. АТГ одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ