Өнөөдөр болох үйл явдал

09:30 цагт:“Сүү” ХК ний зургаан тэрбум төгрөгийн бондыг бүртгэж анхдагч зах зээлийн арилжаа хийхийг зөвшөөрсөн. Энэхүү арилжааны нээлт Хөрөнгийн бирж дээр болно.

09:00 цагт: Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгийн хүрээнд “МУ-ын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан СТБЗ-ийн II улирлын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Хөтөлбөрийн төслийг олон нийт, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан санал авах зорилготой олон нийтийн хэлэлцүүлэг “The Corporate Hotel & Convention Centre”-д болно.

11:00 цагт: Ирэх сард болох “Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал”-ын талаар Монгол Ньюс-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.

11:00 цагт: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Улсын комисст ажилладаг ажилчдын хууль бус үйлдэл

13:20 цагт: “Үнсгэлжин” дуурийг тоглох гэж буй талаар ГХЯ-нд хэвлэлийн хурал зарлалаа.

14:30 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам - НҮБ хамтран сургалт, хуралдаан “Blue Sky Tower”-т болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ