Бүгчим халуун үргэлжилнэ


Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халлаа. Энэ хугацаанд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр агаарын температур +22 - +27, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +36 - +40 градус, бусад нутгаар +30 - +35 градус хүрч халлаа. Үүнээс хамгийн Өмнөговийн Мандал-Овоод +40 градус хүрч халжээ.Ойрын өдрүүдэд говь талын нутгаар бүгчим халуун үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ