”Miner & Supplier 2017” ирэх сарын 5-нд зохион байгууллагдана.

Монголын Уул Уурхайн Бирж, Эрдэнэс Монгол ХХК хамтран уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier 2017” форумыг 2017 оны 7 сарын 5-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Үүнд: Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого ба Уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа, Уул уурхайн компаниуд дэвшилтэд техник технологи, менежменттэй танилцаж, хоорондоо туршлагаа солилцож“ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ШИЛЖЬЕ !” уриан дор явагдаж байна. Уг форум, үзэсгэлэнд нийт 300 гаруй компаниуд оролцож байгаа бөгөөд ханган нийлүүлэлтийн 100 гаруй, уул уурхайн 200 гаруй компаниуд хуралдаж санал бодлоо солилцох гэж байна. Уг хуралд уул уурхайн томоохон компаниуд болох Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг компаниуд илтгэл тавьж оролцож байна. Мөн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнд олон улсын болон үндэсний томоохон ханган нийлүүлэгч компаниуд оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ