Г.Шийлэгдамбад холбогдох авлигын хэргийг ирэх сарын 06-нд шүүнэ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох авлига, хээл хахуулийн хэргийг ирэх сарын 06-нд хэлэлцэнэ. Тус хэргийг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр товлож байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нь шүүх хуралд очоогүй юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэдэг. Тиймээс шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс ийнхүү хойшлуулсан билээ.

Дээрх авлига, хээл хахуулийн хэргээр Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн нараас гадна ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга нарыг шүүж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ