МАН: Баян-Өлгий аймгийн саналыг бүхэлд нь гараар тоолуулна

МАН-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. МАН-ын Хэвлэлийн албаны дарга Г.Ганбаяр "СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Ямар учраас шаардлага хүргүүлсэн бэ гэхээр энэ удаагийн сонгуулиар гурван нэр дэвшигчдийн нэг нь ч олонхийн санал авч чадаагүй. Тиймээс дахин санал хураалтыг хуулийн дагуу долдугаар сарын 9-нд явуулахаар боллоо. Өнгөрсөн санал хураалтаар Баян-Өлгий аймгийн саналыг дүн нэлээд хоцорч ирсэн. Тодруулбал, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтад манай намыг нөлөөлсөн гэж мэдээлж байгаа. Үүнийг манай намын зүгээс эсэргүүцэж байна. Тиймээс Баян-Өлгий аймагт маргаан үүсгээд байгаа 35000 гаруй саналыгбүхэлд нь гараар тоолох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Намын зүгээс хардлага сэрдлэгийг алга болгох үүднээс Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолуулах нь зөв" гэлээ.

УИХ-ын гишүүн Баделхан "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн дагуу явагдсан. Зарим айл өрхүүд аймгийн төв, сумаас нэлээн зайтай амьдардаг. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна" гэв.

-Баян-Өлгий аймгийн сумдууд сүлжээнд холбогдсон уу?

12 сумтай. Сумын төвүүд бүгд сүлжээтэй холбогдсон. Харин багуудын ихэнх нь сүлжээнд холбогдоогүй. Зарим айлууд зусландаа гарсан. Тэнд бол ямар ч сүлжээ байхгүй.

-Дахин санал хураалтыг яагаад заавал долдугаар сарын 9-нд хийх гээд байгаа юм бэ?

-Энэ бол СЕХ-ны эрх мэдлийн асуудал. Бид тайлбар хэлэх боломжгүй. Гадаадад байгаа монголчуудын саналын хуудас, 1984 хэсгийн хорооны саналын хуудсыг хэвлэж тараах гээд ажил их болов уу гэж бодож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ