Толгойтын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долдугаар сарын 3-ыг хүртэл доорх зураглалын дагуу хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ