Сүхбаатарын талбайн урд хэсгийн машины зогсоол ашиглалтад оржээ

Сүхбаатарын талбайн урд хэсгийг машины шинэ зогсоол болгон засварлаж ашиглалтанд оруулжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу талбайн урд хэсгийн 2,5 га талбайг ийнхүү 200 машины зогсоол болгосон байна. Энэхүү зогсоолын ажлыг зургадугаар сарын 4-ний өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүрэн ашиглалтад орж байгаа аж. Тус хэсгийн зам барилгын зам талбайн 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлыг “Ю Би констракшн” ХХК хийж гүйцэтгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ