Хуушуурын зөвшөөрлийн материал хүлээн авах хугацааг сунгалаа

Баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрүүдэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авсан.

Тэгвэл зөвшөөрөл хүссэн материал хүлээн авах хугацааг гурван хоногоор сунгаж энэ сарын 30-ны өдрийг хүртэл СХД-ийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авахаар болжээ.

Энэ жилийнбаяр наадмаар Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100, нийт 800 зөвшөөрөл олгохоор болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ