Говь-Алтай аймагт тарваган тахлын хяналтын шинжилгээ хийжээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр Алаг хайрхан, Бүс хайрханы нуруунд Зооноз өвчин судлалын төв”-ийн дарга С.Батсайханаар ахлуулсан есөн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 15 хоногийн хугацаанд тарваган тахлын хяналтын шинжилгээ хийжээ.
Шинжилгээнд, Бугат, Тонхил сумыннутагт долоон секторын 63 мянган га талбайд тарваган тахлын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээ хийж, тарваганы 11 зэм, үхдэл, 70 араатан амьтан, 58 шувууны гулгидсыг олзворлож лабораториор нян судлалын шинжилгээ хийгээд байна. Ингэхэд “Тарваган тахлын нянгийн зүйл, эсрэг бие илрээгүй. Энэ бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилт тайван байна” гэсэн дүгнэлт гарсан байна.
Мөн энэ үеэр Шарга, Бугат, Тонхил сумын Эрүүл мэндийн төвд хачигаар дамжих халдвар, шувууны томуу, боом, галзуу, тарваган тахал өвчний үед хээрийн эмнэлэг байгуулах нь сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, тарваган тахлын өмсгөлийн дадлагажсан байдал, тоо, стандарт хэмжээнд үзлэг хийсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ