Дахин санал хураалттай өдөр наадам хийхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай өдөр буюу долдугаар сарын 7-нд аймаг, сумын наадам хийхгүй байх шийдвэрийг аймгуудад өгөхөөр болж шийдвэрлэжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос мөн дээрх хүсэлтийг тавиад байсан аж.
Сонгуулийн ерөнхий хорооноос дахин санал хураалт зохион байгуулахад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьсаныг ёсоор болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ