Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо “Азийн топ модель хүүхэд” болжээ

Миссийн тэмцээн, загварын тайзан дээр өнгө нэмэн гялалзаж явсан Ч.Содтуяа адтай бяцхан охиноо ч энэ бүхэндээ “уруу татсан” нь мэдээж. Нялх балчир наснаасаа эхлэн ээжээсээ үлгэр дуурайлал авч, загварын тайзан дээр алхах болсон С.Содонгоо охин саяхан “Азийн топ модель хүүхэд”ээр шалгарчээ.
Тухайлбал, энэ сарын 7, 8-нд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан“Luxury Brand Asia Model Awards-2017” тэмцээнд тэрбээр тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дуурсгаж чаджээ. Тус тэмцээнд нийт 33 загвар өмсөгч, Ази тивийн гурван орны 40 хүүхэд өрсөлдсөн бөгөөд адтай бяцхан С.Содонгоогийн авьяас чадвар, мэдлэг туршлага яах аргагүй давуу байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ