Улаанбаатарт 30 хэм дулаан байна

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.
2017 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, говь талын нутгаар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 29-31 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ